“Facebook”-ийн үйл ажиллагаа доголджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /BBC/. Нийгмийн сүлжээний “Facebook” хавсралтын үйл ажиллагаанд урьд өмнө тохиож байгаагүй ноцтой доголдол үүсэж, дэлхий даяарх хэрэглэгчид уг нийгмийн сүлжээг ашиглах боломжгүй болсон байна.
Ийм тохиолдол хамгийн сүүлд 2008 онд гарч байсан юм. Тухайн үед “Facebook” 150 сая гаруй хэрэглэгчтэй байсан бол өнөөдөр тус
нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2.3 тэрбумд хүрсэн билээ.
“Facebook”-ийн гол бүрэлдэхүүн
болох зурвас илгээх хоёр хавсралт болон “Instagram”-д уг доголдол мөн
илэрсэн байна.
Эдгээрийн үйл ажиллагаа доголдсон шалтгааны талаар олон нийтэд хараахан мэдээлээгүй
байна.
Манай хавсралтуудад нэвтрэхэд хүндрэл учирч байгаа талаар мэдээлэл ирсэн. Бид асуудлыг аль болох түргэн хугацаанд зохицуулахаар ажиллаж байна. Энэ доголдол нь "DDoS" халдлагатай холбоогүй гэж "Facebook" компанийн мэдэгдэлд тэмдэглэжээ.
Хавсралтуудын үйл
ажиллагаа орон нутгийн цагаар лхагва гарагийн 16 цагийн орчмоос доголдож эхэлсэн байна.
“Facebook” болон “Instagram” хэрэглэгчдийн хувьд мэдээллээ шинэчлэх болон
зураг, нийтлэл оруулах боломжгүй болсон байна. Үүний зэрэгцээ “Facebook Messenger”-ийн компьютерын хувилбар ажиллахгүй
байгаа хэдий ч гар утасны хувилбараас зурвас хэвийн илгээж байгаа ажээ. “WhatsApp” зэрэг “Facebook”-ийн бусад зурвас илгээх зориулалт бүхий
хавсралтад ч мөн ижил доголдол үүсжээ.