Увс нуур баг плей-оффын II шатанд туналаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-18 12:03:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сагсанбөмбөгийн Үндэсний дэд лигийн дэд хэсгийн Увс нуур болон Завхан аймгийн багийн цуврал нэмэлт тоглолтоор шийдэгдэж Увс нуур баг 73:67-гоор хожлоо.


Энэ хоёр багийн цувралын  харьцаа 1-1 болж тэнцсэн бөгөөд хоёр багийн шийдвэрлэх гурав дахь тоглолтод хоёр тэнцүүхэн өрсөлдсөөр үндсэн цагт тэнцэж нэмэлт цаг сунгаж байж ийнхүү ялагчийг тодрууллаа. Увс нуур баг, Сэлэнгэ аймгийн багтай дараагийн шатанд өрсөлдөхөөр болсон. Энэ тоглолтод Увс нуур баг самбартаа илүү тоглож довтолгооны хоёр дахь боломжийг үүсгэсэн нь хожлын шалтгаан боллоо.


Тус тоглолтод  Б.Батбуян 17 оноо, 16 самбар авч дабл дабл хийсэн бол Э.Дашням 18 оноогоор Увс Нуур багийг тэргүүлжээ. Харин эсрэг багаас Б.Баасанцог 24 оноо, 8 самбар, 6 удаа бөмбөг таслалт хийсэн байна.

Связанные новости