Г.Ганбаяр залуучуудын шигшээ багтаа тоглохоор Унгараас иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-20 10:29:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Унгарын Пушкаш академитай мэргэжлийн хөлбөмбөгчний гэрээ байгуулж, Европ тивд Монголынхоо нэрийг дуурсгаж яваа Ганболдын Ганбаяр залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтжээ.


Тэрбээр өчигдөр эх орондоо ирсэн байна.Тайланд улсад 2020 онд болох Азийн 23 хүртэлх насныхны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “G” хэсгийн тоглолтууд Монголын хөлбөмбөгийн талбайд гуравдугаар сарын 22-26-нд болно. Энэ хэсэгт БНАСАУ, Хонгконг, Сингапур, Монголын баг багтсан юм.


Г.Ганбаярын хувьд 7 настайгаасаа хөлбөмбөгтэй нөхөрлөсөн бөгөөд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат юм. Бага наснаасаа хөлбөмбөгт дурлаж өдгөө “Пушкаш” академитай мэргэжлийн гэрээ байгуулснаар манай улсаас буурал тивд тодорсон анхны мэргэжлийн хөлбөмбөгчин юм.


Г.Ганбаяр 2019 он гарсаар олон тоглолт хийжээ. Унгарын Пушкаш академи Испанийн “Реал Мадрид”-ын 19 хүртэлх насны багийг 0:1-ээр хожсон байна. Уг тоглолтод Г.Ганбаяр гарааны бүрэлдэхүүнд оролцож, гайхалтай тоглолт үзүүлсэн юм. 

Связанные новости