Сумдыг боловсон хүчнээ нэмэгдүүлэхийг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба сумдын хөдөө аж ахуйн 40 шахам мэргэжилтнүүдтэй уулзлаа. Уулзалтаар хөдөө аж ахуйн тасаг шинэ бүтэц зохион байгуулалтад орсонтой холбогдуулан мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгааг онцолж, холбогдох сумд, аймгийн ХААГ-ыг шуурхай ажиллахыг үүрэгдлээ.
Холбогдох хууль, журамд зааснаар хөдөө аж ахуйн тасаг нь гурван хүний орон тоотой байх бөгөөд уулзалтын дүнгээр дөрвөн сум гурван хүний орон тоотой, бусад сумд нэгээс хоёр орон тоотой байгаа судалгаа бий. Сумдын хөдөө аж ахуйн тасгуудад бүтцээрээ 60 хүн ажиллах ёстой. Ингэж ажиллахад зарим сумдын мэргэжилтнүүд төрийн албаны шалгалтад тэнцээгүй, хуучин тасаг нэгж нь хоёр хуваагдсан, шинэ мэргэжилтнүүд төрийн албаны шалгалт өгч амжаагүй учраас төрийн албаны тухай хуулиар хязгаарлалт бий болж буйг эх сурвалж мэдээллээ.
Өөрөөр хэлбэл төрийн албаны шалгалтад
тэнцсэн, эсвэл гурав хүртэлх жил нөөцөд байгаа хүн тус орон тоонд ажиллах
эрхтэй. Хөдөө аж ахуйн тасагт мал аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэр,
хүнс, хоршоо зэрэг сумын хэрэгцээт салбарууд төвлөрч ажилладаг учраас яаралтай
орон тоог нь бүрдүүлэх шаардлага тулгарч байна.
Сумдад хөдөө аж ахуйн болон мал
эмнэлгийн тасаг байгуулснаар Монгол Улсын Засгийн газар нийт малынхаа эрүүл
мэндийг хянах боломж бүрдэж, малын гоц халдварт өвчний тархалтыг зогсоох,
гарсан хойно нь биш урьдчилан сэргийлэх арга хэмжээг орон даяар жигд зохион
байгуулах нэгдсэн бүтэцтэй болох аж.