Флоридад цахилгаан станц дээр аянга буужээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТАЛЛАХАССИ. /AP/. АНУ-ын Флорида муж улсад цахилгаан станц дээр аянга буусны улмаас дэлбэрэлт болж, 20 мянга гаруй байшин болон үйлдвэрүүд гэрэл цахилгаангүй болжээ. Энэ тухай “Miami Herald” сонин мэдээлсэн байна.
Тус сонинд мэдээлснээр, Флорида муж улсын Броуарт тойргийн “Florida Power & Light Company” /FPL/ эрчим хүчний компанийн станц аянганд ниргүүлжээ. Дэлбэрэлт болсон тухай мэдээллийг цагдаа нар мягмар гарагт орон нутгийн цагаар 20 цагт авсан байна. Цагдаа нарын мэдээлснээр, аянга буусны улмаас цахилгаан станцад түймэр гарчээ. Гал түймэртэй тэмцэх албаныхан ослын газар шуурхай ажилласны дүнд хүний амь эрсдэх болон гэмтэхээс урьдчилан сэргийлж чадсан байна.
Цахилгаан станцад гарсан гэмтлийг засварлах ажил үргэлжилж байгаа аж.
Связанные новости

Президенты Монголии и Республики Корея обсудили состояние и перспективы двусторонних отношений
1 час

Команда "Улаанбаатар Амазонс" отправится в Китай для участия в финале Женской серии 2025 года
1 день