Соронзон кодтой хаалга суурилуулахад 150 сая төгрөг зарцуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн 3,4,6, дугаар хорооллын орон сууцны гадна хаалгыг соронзон кодтой болгоход орон нутгаас 150 сая төгрөг төсөвлөжээ.
Өнөөдрийн байдлаар 4 дүгээр хорооллын таван байрны 20 хаалгыг “Сууц трейд” ХХК, 3 дугаар хорооллын 28 хаалгыг “Очиртон” ХХК, 6 дугаар хорооллын 28 хаалгыг соронзон кодтой болгоход “Хаус стайл” ХХК ажиллахаар гэрээгээ байгуулжээ. Эдгээр компани ирэх тавдугаар сард ажлаа хүлээлгэн өгөх гэнэ. Мөн соронзон хаалганууддаа гурван жилийн баталгаа өгч байгаа юм.
Б.Оюун-Эрдэнэ
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
6 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
12 дня
Ulaanbaatar