УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар Дундговь аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-04-15 09:23:54
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Дундговь аймагт ажиллаж, 300 гаруй иргэдтэй уулзалт хийлээ.

УИХ-ын гишүүдтэй хамт эдийн засагч Х.Батсуурь, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ай.Төмөр-Очир, МУГЖ, СУИС-ийн хүндэт профессор Д.Ганхуяг, Хүнсний аж үйлдвэрийн зөвлөлийн зөвлөх Энхцэцэг, Монгол Улсын тод манлай уяач А.Батсүх нарын хүмүүс дагалдан яваа ажээ.

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” хөдөлгөөний бодлого, зорилт, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зарим үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулж, санал бодлыг сонслоо.

Иргэд УИХ-ын гишүүдэд хандан ахмадуудыг түрээсийн орон сууцанд оруулахыг дэмжих, төрийн тусгай албанд ажиллаж байгаад эрт тэтгэвэрт гарсан ахмадуудад одоогийн мөрдөгдөж байгаа төрийн тусгай албан хаагчийг тэтгэвэрт гарахад нь олгодог 36 сарын цалинтай дүйцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг нөхөж  олгох, Зөрчлийн тухай хуулийг эргэж харах, банкны зээлийн хүү өндөр, зээлтэй иргэд хүнд байдалд орж байна  зэрэг саналуудыг хэлсэн юм. 

Связанные новости