Жиү жицү бөхийн шилдгүүд ДАШТ-д хүчээ сорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Арабын нэгдсэн Эмират улс /АНЭУ/-ын Абу Даби хотноо энэ сарын 20-26-ны д жиү жицүгийн 2019 оны ДАШТ-ийг зохион байгуулна.
Энэ удаагийн ДАШТ-д Монгол Улсаас дэлхий, тив болон олон улсын тэмцээний медальтнуудаас бүрдсэн шилдэг тамирчдын бүрэлдэхүүнтэй шигшээ баг оролцоно. Абу Дабиг зорих баг тамирчдыг үдэн гаргах ёслол 2019 оны дөрөвдүгээр сарын 17-нд Монголын үндэсний олимпын хорооны байранд болно.