Хөвсгөл аймагт анх удаа уран бичлэгийн үзэсгэлэн уралдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-04-24 17:27:07

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт монгол хэл бичиг, өв соёлыг түгээн дэлгэрүүлэхуран бичлэг сонирхогчид, мэргэжлийн багш нарын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэх хэлээ хайрлан хамгаалахүндэсний бичиг соёлоороо бахархал төрүүлэхүйц бүтээл туурвих, ур чадварыг нь хөгжүүлэх зорилгоор “Сүегэр” уран бичлэгийн уралдааныг зохион байгуулна.  

Тус уралдааныг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар ивээн тэтгэж байгаа бөгөөд уран бичлэг сонирхогчид, мэргэжлийн багш нар тус бүр 1-2 бүтээлээр оролцох гэнэ. “Сүегэр” гэдэг нь үр хүүхдээ амаар сурган хүмүүжүүлэх сургаал үг гэсэн утгатай аж. Уралдаанд оролцогчид "Сүегэр" үг буюу монголчуудын үр хүүхдээ сурган хүмүүжүүлдэг сургаал үг, зүйр цэцэн үг, онч үгсээс бийрийн бичлэг, угалз, дөрвөлжин эвхмэл зэрэг уран бичлэгийн аль ч төрлөөр бичиж урлана. Сонгосон шад, сургаал үгсийн зарим гол үг, холбоо үгийг онцолж, тод томруун бичиж болох бөгөөд хамгийн гол нь монгол бичгийн каллиграфийн онцлогийг уран сэтгэмжтэй хослуулсан байдлыг харгалзан шалгаруулах ажээ.

Связанные новости