Чингис хотын 103 төрийн албан хаагчийн ипотекийн зээлийн асуудлыг шийдэж өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-05-08 16:56:36

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллах үеэрээ Чингис хотын 103 төрийн албан хаагчийн ипотекийн зээлийн асуудлыг шийдэж өгөхөө амаллаа.

Мөн энэ үеэрээ төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, тэдний ажил үүрэг, иргэдэд үйлчлэх үйлчилгээг сайжруулахын тулд Ерөнхий сайд Чингис хотын төрийн албан хаагчдад хэд хэдэн зүйлсийг анхаарч ажиллахыг санууллаа. Үүнд:

·         Орон нутгийн төсвийг үр ашигтай ажиллуулах

·         Онцын шаардлагагүй тохиолдолд гадаад, дотоодын томилолтоос татгалзах

·         Үр ашиггүй найр наадам хийх

·         Ажлын байран дээр архидан согтуурахгүй байх

·         Алтан цаг, үзгээр гоёхгүй байх

·         Даруухан ёс зүйтэй ажиллах

·         Ажлыг цаг тухайд нь хийх

·         Цаг баримтлах

·         Төрийн алба саруул, согтуу байж болохгүйг

·         Хүнээ олон жил орхигдуулсан, одоо анхаарч ажиллах ёстойг санууллаа.


Төрийн албан хаагч нар иргэдийнхээ амьдрал дунд орж ажиллаж байж иргэддээ хүрсэн шийдвэр гардгийг, төрийн албан хаагчдаас ёс суртахуун, ажлын хариуцлага байнга нэхэж ажиллахаа Ерөнхий сайд анхааруулснаар уулзалт дууссан юм. 

Связанные новости