Мексикт онгоц унаж, 13 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММЕХИКО. /TASS/.
Мексикийн хойд хэсэгт орших Коауила мужид “Bombardier Challenger
601” нисэх онгоц унаж, онгоцонд сууж
явсан бүх хүн амиа алджээ. Бүс нутгийн аюулгүй байдлын яамны мэдэгдсэнээр,
ослын улмаас онгоцны багийн 3 гишүүн, 10 зорчигч амиа алдсан байна.
Энэ ослыг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Урьдчилсан мэдээллээр,
нисэх онгоц аянганд цохиулж, нисгэгч ослын буулт хийхийг оролдсон байна.
Зорчигчид Лас Вегас хотод болсон боксын тулааныг үзсэнийхээ дараа Нуэво-Леон мужийн Монтеррей хот руу буцахаар уг агаарын тээврийн хөлөг онгоцонд суужээ.
Онгоц өнгөрсөн ням гарагийн 18:30 цагт газардах ёстой байсан аж.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
3 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
9 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
9 дня
Ulaanbaatar