Өсвөр үеийн бөхчүүд Буриадаас 25 медальтай ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-11 19:44:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗХУ-ын баатар Дарма Жанаевич Жанаевын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын тэмцээн ОХУ-ын Буриад улсын Кижинга районд тавдугаар сарын 8-9-нд болов.


Энэхүү 43 дахь удаагийн тэмцээнд Монгол, Казахстан, ОХУ-ын Якут, Улаан-Үд, Агь, Хиагт, Эрхүүгийн нийт 600 гаруй тамирчин хөвгүүд нь 18, охид нь найман жинд өрсөлдсөн бөгөөд манай өсвөрийн бөхчүүд 6 алт, 6 мөнгө, 13 хүрэл, нийт 25 медаль хүртсэн байна.


Аугаа эх орны дайны 74 жилийн ойд зориулсан тэмцээнд манай улсаас Ё.Батдархан, Ш.Баянмөнх, У.Оюунбаяр /дасгалжуулагч/ Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб, Л.Энхбаяр /дасгалжуулагч/ Төв аймаг, Г.Нямбаяр, Ж.Баярхүү /дасгалжуулагч/ Спортын төв сургууль, Э.Батмөнх /дасгалжуулагч/ Налайх дүүргийн “Голомт” цогцолбор, Н.Баатар дасгалжуулагчтай СХД-ийн “MJ” клуб, Ч.Пүрэвбаяр дасгалжуулагчтай “Арслан” клуб, “Аварга” сургууль, Хэнтий аймгийн Дадал сумын нийт 100 гаруй тамирчин Кижингагийн дэвжээнд зодоглов.


Тус тэмцээнийг манай улсаас олон улсын шүүгч Г.Амархүү, Л.Жаргалсайхан нар шүүн дэнсэлсэн юм.


Медаль хүртсэн тамирчид:

Хөвгүүдийн 26 кг: У.Буянхишиг (Дархан-Уул) - алт

48 кг: Ц.Баярсайхан (Налайх, Голомт цогцолбор) - алт

65 кг: Б.Маргад-Эрдэнэ (Аварга) - алт

80 кг: Б.Баярболд (Спортын төв сургууль) - хүрэл

- 92 кг: Г.Мөнгөн-Эрдэнэ (Дархан-Уул, “Хасу-Мегастарс”) - хүрэл

+ 92 кг: Б.Өсөх-Ирээдүй (Төв) - мөнгө

Б.Батжаргал (Төв) - хүрэл

Н.Нямдаваа (Төв) - хүрэл

Охидын 30 кг: А.Орчлон (Хэнтий аймаг, Дадал) - хүрэл

41 кг: Номин (Налайх, “Голомт” цогцолбор) - хүрэл

36 кг: Ариунзул (Арслан) - мөнгө

44 кг: О.Солонго (Дархан-Уул, “Хасу-Мегастарс”) - алт

Э.Одгэрэл (Төв) - мөнгө

46 кг: Д.Энхдангина (Спортын төв сургууль) - мөнгө

Сарнай (Спортын төв сургууль) - хүрэл

О.Ууганцэцэг - хүрэл

53 кг: М.Мөнхгэрэл - мөнгө

Д.Ганцэцэг (Дархан-Уул, “Хасу-Мегастарс”) - хүрэл

Ж.Золзаяа (Спортын төв сургууль) - хүрэл

57 кг: З.Бишрэлт (Спортын төв сургууль) - алт

М.Жаргалмаа (МJ нийгэмлэг) - хүрэл

+ 57 кг: Д.Халиун (Дархан-Уул, “Хасу-Мегастарс”) - алт

Э.Рэнцэнханд (Спортын төв сургууль) - мөнгө

А.Даваажаргал (Налайх, “Голомт” цогцолбор) - хүрэл

З.Үүрийнтуяа (МJ нийгэмлэг) - хүрэл

Связанные новости