“Алдар танан гарьд” баг 3:2-оор тэргүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-17 12:40:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж байгаа “Гоё” дээд лигийн аваргын төлөөх цуврал тоглолтууд “Алдар Танан гарьд”, “Хасын хүлэгүүд” багуудын хооронд болж байна.


Тус хоёр багийн тав дахь тоглолт өчигдөр Спортын төв ордонд болж, 109:102-оор “Алдар Танан гарьд” хожсоноор цувралыг 3:2-оор тэргүүлж эхэллээ. “Гоё” дээд лигийн аварга тодрох мөч улам ойртсоор байгаа бөгөөд хоёр багийн зургаа дахь цуврал тоглолт маргааш /2019.05.18/ Спортын төв ордонд болно. Хэрвээ “Хасын хүлэгүүд” хожиж чадвал хожлын харьцаа 3:3 болж, шийдвэрлэх долоо дахь үеийн тоглолт гарах юм.

Связанные новости