Жиү жицүгийн Ази тивийн АШТ Улаанбаатарт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-21 18:47:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жиү жицүгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах IY тэмцээнийг Улаанбаатар хотноо долдугаар сарын 14-22-нд зохион байгуулна.


Жиү жицүгийн Ази тивийн АШТ-ийг эх орныхоо нийслэлд анх удаа зохион байгуулах эрхийн төлөө Монголын жюү жицүгийн холбоо /МЖЖХ/ БНСУ, Тайвань, Филиппин, Тайланд улсын холбоодтой өрсөлджээ. Тус тэмцээний бүртгэл эхэлсэн бөгөөд бүртгэл ирэх зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.


Тэмцээний үеэр, “Азийн хүүхдүүд-2020” спортын наадмыг угтсан жиү жицүгийн өсвөр үеийн Ази тивийн АШТ-ийг зохион байгуулна. Жиү жицүгийн өсвөрийн тамирчдад энэ өрсөлдөөн нь “Азийн хүүхдүүд-2020” спортын наадмын өмнөх томоохон сорилт болох юм. Тус тэмцээнийг Азийн олимпын зөвлөл, Азийн ЖЖХ, МЖЖХ, Азийн хүүхдүүд-2020 наадмыг зохион байгуулах хороо хамтран зохион байгуулах юм.

Связанные новости