Н.Энхбаярыг БНСУ руу эмчилгээнд явсан гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМАХН-ын бага хурал өнгөрсөн долоо хоногт болж, бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсан талаар өнөөдөр тус намын нарийн бичгийн дарга Б.Тулга мэдээлэл хийлээ.
Бага хурлаар МАХН-ын хөгжлийн хөтөлбөр болон хэлмэгдүүлэлттэй холбоотой асуудлаар ярилцжээ.
Тус намын дэд даргаар Д.Тэрбишдагва, Ц.Оюунбаатар, Э.Эрдэнэжамьян, Ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Сүхбаатар, нарийн бичгийн даргаар Б.Эрдэнэбилэгт, Д.Цогтбаатар, С.Жаргал, Г.Бямбасүрэн, Б.Тулга нарыг тус тус томилсон талаар Б.Тулга мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.
Тэрбээр, “МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрөгч Бямба гарагт Солонгос улсад ээлжит эмчилгээнд явсан. Ирэх 7 хоногт буцаж ирнэ. Түүнчлэн МАН, Монголын Ногоон намтай хамтарч "Эвсэл" байгуулах эсэхийг судлах ажлын хэсэг байгуулсан” хэмээв.
Э.Бат-Уянга
Гэрэл зургийг Т.Чимгээ