Дэлгэрэх голын голдрилоос 5 тонн хог цэвэрлэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Ганданпунцоглин хийд, “Онги, Таац голын сав газрын захиргаа”-тай хамтран Дэлгэрэх голын голдрилын дагуух хог хаягдлыг цэвэрлэлээ.
Тус арга хэмжээнд Төрийн банк, "Онги ус суваг" ОНӨААТҮГ, Арвайхээр сумын ЗДТГ, 7 дугаар багийн ахмадууд зэрэг 60 гаруй хүн оролцож, 5 тонн хог хаягдлыг цэвэрлэн, хогийн нэгдсэн цэгт хүргэжээ.
Мөн энэ үеэр лусын сан, хур буулгах сан, даллага, Дашзэвэг, Өлзий-Орших, Шавдаг дарам зэрэг номыг хурж, байгаль дэлхийгээ аргадлаа. Ахмадуудын дунд АХА тэмцээн зохион байгуулж, эхний хоёр байрт шалгарсан иргэдийг шагнаж урамшуулав.
Связанные новости
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Национальный музей "Чингис хаан" и библиотеки Ватикана подписали Меморандум о взаимопонимании
1 день
Ulaanbaatar