Хусит босогчид Абха нисэх буудал руу дахин халдлаа гэж мэдээлэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КАИР. /REUTERS/. Йемены хусит босогчид Саудын Арабын Абха нисэх онгоцны буудал руу халдахаар дахин дрон хөөргөсөн тухай "Mashirah" телевиз даваа гарагт мэдээлэв.
Гэсэн ч хэдий ч халдлага болсон эсэх талаар Саудын Арабын албаныхан мэдээлэл өгөөгүй байна.
Хусит босогчид өнгөрсөн долоо хоногт тус нисэх онгоцны буудал руу пуужин харваж, 26 хүнийг шархдуулснаас хойш дахин хэд хэдэн удаа халдлага үйлдэхээр дрон илгээсэн билээ. Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт босогчид Саудын Арабын өмнөд нутагт орших Абха, Жизан нисэх онгоцны буудлууд руу халдсан гэж мэдэгдсэн юм.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar