Цахилгаан тоолуурыг зуны цагийн хуваарьт шилжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлс даяар цагийн тооллыг урагшлуулсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан тоолуурыг маргаашнаас эхлэн зуны цагийн хуваарьт шилжүүлэх болжээ.
Энэ шийдвэрийн дагуу айл өрхийн өдөр шөнө, үйлдвэр, аж ахуйн нэгжийн өдөр, орой, шөнийн хэрэглээний тариф мөрдөх хугацаа нэг цагаар урагшлах юм байна. Тодруулбал өдөр, шөнийн тарифт тоолууртай айл өрхийн шөнийн хэрэглээг тооцох цаг 22:00-07:00, өдөр, орой, шөнийн тарифт тоолуур хэрэглэдэг үйлдвэр, аж ахуйн нэгжийн шөнийн хэрэглээг тооцох цаг 23:00-07:00 аж.
Цаашид мөн цагийн тоолол өөрчлөгдөх бүрт өдөр, шөнийн ялгаварт электрон тоолууртай хэрэглэгчдийн цахилгаан хэрэглээг тооцох тарифын цагийг өөрчилж байх юм байна.
Н.Туяа