Чихрийн шижинг эмчлэх шинэ арга замыг хайж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-19 13:07:59

ТОМСК. /TASS/. Томскийн их сургуулийн эрдэмтэд Шведийн эрдэмтэдтэй хамтран чихрийн шижингийн хамгийн түгээмэл хэлбэрийг үүсгэхэд хүргэдэг бодисын солилцооны алдагдлын учир шалтгааныг олж тогтоох судалгаагаа ирэх 8 дугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байна.


“Судалгааг бид 2020 оны хавар дуусгахаар төлөвлөж байна. Судалгааэны үеэр 100 гаруй хулганыг 4 сарын хугацаанд дэглэмийн дагуу хооллож,  үр дүнд нь бид хоёрдугаар төрлийн чихрийн шижингийн загварыг гарган авч, дараа нь сарын туршид хулгануудыг гүйлтийн зам дээр гүйлгэнэ. Дасгал хөдөлгөөн хийснээр ямар үр дүн гарч, ямар процесс явагддагийг судлах нь бидний гол зорилт юм. Үүгээр энэ төрлийн чихрийн шижинг эмчлэх шинэ аргыг олж магадгүй юм” хэмээн тэрбээр ярьжээ.


Хоёрдугаар төрлийн чихрийн шижингийн үед цусан дахь сахарын хэмжээ өндөр болдог байна. Энэ төрлийн чихрийн шижингийн эмчилгээг одоогоор хоолны дэглэм хатуу барих, биеийн дасгал хөдөлгөөн идэвхтэй хийх, сахарын хэмжээг бууруулдаг эм бэлдмэлүүдийг хэрэглэх замаар хийдэг юм.

Связанные новости