Монгол бичгээрээ зөв, хурдан унших олимпиад боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн ахмад багш нарын холбооны нэрэмжит Монгол бичгээрээ зөв, хурдан унших уншлагын 6-р олимпиад саяхан болж өнгөрлөө.
Олимпиадад Дорнод аймгийн 20 сургуулийн 242 сурагч, оюутнууд оролцож ур чадвараа сорьжээ. Оюутан, сурагчдыг монгол бичгээрээ алдаагүй зөв унших чадвар, мэргэжлийн багш нарын уран бичих чадварыг нэмэгдүүлэх зорилготой уг олимпиадын хүрээ жилээс жилд нэмэгдэж Цагаан-Овоо, Хөлөнбуйр,Чулуунхороот сумдуудаас хамгийн олон сурагчид оролцсон байна.
Ингээд тэмцээний 7-р ангийн төрөлд 54 сурагч өрсөлдсөнөөс тэргүүн байрыг Н.Анужин /Сэргэлэн/, дэд байрыг А.Төгөлдөр /Flower/, гутгаар байрыг Д.Хонгорзул / 12-р сургууль/ эзэлсэн бол 8-р ангид С.Нарантуяа /Хан-Уул/, Т.Гэрэлтуяа /12-р сургууль/,Э.Номинжин /Хан-Уул/, 9-р ангид Б.Дөлгөөнхэрлэн /Хан-Уул/, З.Бямбасүрэн /11-р сургууль/, Б.Минжинсор /Шинэ хөгжил цогцолбор/ нар эхний гурван байрыг эзэлжээ.
Харин 10-р ангид Б.Зулцэцэг /Хан-Уул/, П.Хулан /1-р сургууль/, Ц.Наянбаатар /11-р сургууль/, 11-р ангид С.Тэнгис /11-р сургууль/, А.Анима /Баян-Уул/, Н.Саруул-Эрдэнэ /Хан-Уул/, 12-р ангид Г.Хулан /Flower/, У.Мөнхзул /Хан-Уул/, А.Анима /Баян-Уул/ нар бусдыгаа хошуучиллаа.
Оюутны ангилалд тэргүүн байр н.Ууганцэцэг /Дорнод Их Сургууль/ эзэлсэн бол насанд хүрэгчдийн ангилалд тэргүүн байрыг Д.Сувд-Эрдэнэ дэд байр Б.Байгалмаа /Политехник коллеж/, гутгаар байр н Маналсүрэн /Политехник коллеж/ нар тус тус эзэлж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон ажээ.
Энэ олимпиадын үеэр болсон хамгийн сонирхолтой уралдаан бол мэргэжлийн багш нарын дунд явагдсан уран бичлэгийн уралдаан байлаа. 10 гаруй багш нар өөрийн ур чадвараа сорьсноос тэргүүн байрыг Хөлөнбуйр сумын ЕБС-ийн монгол хэлний багш Э.Ганчимэг, дэд байрыг Flower сургуулийн монгол хэлний багш Э.Ганганмөрөн, С.Зоригийн нэрэмжит Дашбалбарын ЕБС-ын монгол хэлний багш Н. Уянга гуравдугара байрыг эзэлсэн байна.
Нийт дүнгээр БСШУ-ны харьяа улсын тэргүүний үндэсний лаборатори “Хан-Уул” цогцолбор сургууль тэргүүн байр эзэлж цом гардан авсан бол удаах байрт аймгийн тэргүүний 11-р сургууль, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Flower” сургууль орсон аж.
Базарсадын Туяа