ДОРНОД: Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил 80 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-11-04 20:48:24

Чойбалсан, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил 80 хувьтай үргэлжилж байна гэж МЭГ-аас мэдээлэв. Харин архаг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил 85 хувь, зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил 99.4 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.


Түүнчлэн Дорнод аймгийн Мал эмнэлгийн газар гоц халдварт өвчний эсрэг 4300 тун вакцин, 200 кг халдваргүйтгэлийн бодис, 700 ширхэг халдвар хамгааллын хувцас хэрэгслийн нөөцийг бүрдүүлээд байгаа юм.


Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат өнөөдөр Мал эмнэлгийн газарт ажиллаж, төлөвлөгөөт болон гоц халдварт өвчний дархлаажуулалтын явц, хүнсний аюулгүй байдлын хяналт, баталгаажуулалтын чиглэлээр хийж буй ажлын үр дүнг сонслоо.


Тус Мал эмнэлгийн газар алсын болон ойрын дуудлагын үйлчилгээнд хоёр автомашин, тусгай зориулалтын гурван техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна.

Связанные новости