Засгийн газрын урт болон богино хугацааны үнэт цаас арилжина
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГСангийн яам ирэх сарын 04-нд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 20 тэрбум төгрөгийн Засгийн газрын богино болон урт хугацааны үнэт цаас арилжаалах болжээ.
Богино хугацааны үнэт цаас 28 долоо хоногийн хугацаатай бөгөөд 100 мянган ширхэгийг борлуулна. Үнэт цаасны нэгж бүрийг 100 төгрөгөөр үнэлсэн бөгөөд хүүгийн төлбөр хугацааны төгсгөлд төлөгдөх юм.
Харин урт хугацааны үнэт цаас 3 жилийн хугацаатай юм. Нийт 100 мянган ширхэг гарах тус үнэт цаасны нэгж бүрийг 100 мянган төгрөгөөр үнэлсэн байна. Өнгөрсөн хугацаанд Монголын хөрөнгийн биржээр арилжигдаж буй Засгийн газрын 1 жилээс дээш хугацаатай үнэт цаасны хүүгийн төлбөр хагас жил туам хийдэг байсан бол энэ удаагийн арилжаанаас эхлэн улирал бүр буюу 3 сард олгох болжээ.
Ч.Ариунболд