НАТО-гийн цэргийн хорооны бүрэлдэхүүнд анх удаа эмэгтэй хүн оржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /TASS/. Норвегийн Зэвсэгт хүчний контр-адмирал Луиз Дедичен НАТО
буюу Умард Атлантын гэрээний байгууллагын цэргийн хорооны бүрэлдэхүүнд орсон
анхны эмэгтэй болжээ. Энэ тухай НАТО-гийн албан ёсны төлөөлөгч Оана Лунгеску
мэдэгдсэн байна.
“НАТО-гийн цэргийн зөвлөлийн
бүрэлдэхүүнд орсон анхны эмэгтэй Луиз Дедиченд баяр хүргэж байна” хэмээн
тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
НАТО-гийн цэргийн хорооны бүрэлдэхүүнд тус эвслийн гишүүн орнуудын ерөнхий
штабуудын дарга нар ордог байна. Цэргийн хороо нь цэргийн стратегийн асуудлаар
зөвлөмжүүд өгөхийн зэрэгцээ эвслийн шийдвэрт нөлөө үзүүлдэг аж.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar