Азийн триатлоны холбооны удирдах зөвлөлд Монголын 3 төлөөлөгч сонгогдлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн триатлоны холбооны (ASTC) конгресс энэ сарын 19-нд БНСУ-ын Гёнжү хотноо хуралдаж, тус холбооны ажлын тайлан төлөвлөгөө сонсож, Азийн триатлоны холбоог удирдах шинэ бүрэлдэхүүнийг сонголоо.
Тухайлбал, Монголын триатлоны холбоо /МТрХ/-ны дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Хөгжлийн хорооны гишүүнээр, "Ironman" клубийн захирал, олон улсын дасгалжуулагч Э.Уянга Эмэгтэйчүүдийн комиссын гишүүнээр, Олон улсын II зэргийн шүүгч Б.Цагаанбаатар Техникийн хорооны гишүүнээр тус тус сонгогджээ