АНУ, БНХАУ худалдааны дайнд түр зогсолт хийхээр тохиролцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ 
                                                                    ХОНКОНГ. /South China Morning Post/. Худалдааны
маргааныг зохицуулах асуудлаарх яриа хэлэлцээгээ сэргээхийн тулд Хятад болон
АНУ Осака хотод болох “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр худалдааны
дайнд түр зогсолт хийхээр тохиролцжээ.
Энэ тохиролцоо нь Хятадын өөр 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд шинэ
татвар ногдуулах АНУ-ын эрх баригчдын төлөвлөгөөг хойшлуулж байгаа юм. 
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Жиньпин нарын уулзалтын дүнд талууд энэ асуудлаарх байр сууриа уялдуулсан мэдэгдлийг тусдаа хийнэ гэж “South China Morning Post” сонин мэдээлсэн байна.
БНХАУ-ын дарга “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн ирэхгүй
бол Хятадын бараа бүтээгдэхүүнд шинэ татвар даруй ногдуулна гэдгээ АНУ-ын засаг
захиргаа өмнө нь анхааруулж байсан юм. 
Худалдааны маргаанд хийх түр зогсолт хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй
байгаа хэдий ч худалдааны асуудлаар тохиролцоонд хүрэхэд 6 сарын хугацаа шаардагдана хэмээн
эх сурвалжууд мэдээлжээ. 
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    