Ахмад дугуйчдын улсын аварга тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-07-03 15:50:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын спортын мастер, ахмад дугуйчин З.Ичинноровын нэрэмжит ахмад дугуйчдын 2019 оны УАШТ зургаадугаар сарын 29-30-нд Төв аймагт боллоо.


Энэ удаагийн УАШТ-д зургаан багийн 24 ахмад тамирчин цуваа, бөөн, багийн гэсэн төрөлд өрсөлдсөнөөс багийн төрөлд “Хоршоолол” цомын эзэд боллоо.


Монголын дугуйн холбоог байгуулсны түүхт 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй тэмцээнд идэвхтэй оролцсон ахмад тамирчдад МДХ-ны Ерөнхийлөгч П.Ганхүү талархал илэрхийллээ. Мөн ахмад дугуйчид залуу үеэ дугуйн спортод уриалан хөгжүүлж явааг онцолж дурдав.


Бөөн гараат уралдааны эрэгтэйчүүдийн 40-49 насны 50 км-ын уралдаанд Х.Пүрэвсүрэн, 35-39 насны 50 км-ын уралдаанд Р.Галбадрах нар түрүүлж алтан медаль хүртсэн бол, бөөн гараат уралдааны эмэгтэйчүүдийн 40-49 насны 8 км-ын уралдаанд “Хоршоолол” багийн тамирчин Ж.Өлзийсолонго түрүүлэв. 50-59 насны 8 км-ын уралдаанд “Аттила” багийн тамирчин Д.Цэрэндолгор, 70-аас дээш насны 8 км-ын уралдаанд “Сэлэнгэ пресс” ХХК-ийн тамирчин З.Ичинноров тэргүүлж улсын аварга болжээ.


Цуваа гараат ганцаарчилсан уралдааны 60-69 насны эрэгтэйчүүдийн 15 км-ын уралдаанд “Монруд” ХХК-ийн тамирчин Х.Сүхбаатар, 70-аас дээш насны эрэгтэй 15 км-ын зайн уралдаанд “Хоршоолол” багийн тамирчин Т.Пүрэвдорж түрүүлж, алтан медаль хүртлээ.

Связанные новости