Жүдоч Г.Хэрлэн Канадын Гран при-д түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-07-06 12:54:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Канадын Монреал хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит Гран при тэмцээнд эх орноо төлөөлж ганцаараа хүч үзсэн ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, “Жи Мобайл” компанийн тамирчин, ОУХМ Ганболдын Хэрлэн алтан медалийн эзэн болов.


Тэрбээр 66 кг-д барилдаж, Бразилын Майкл Марселиньог 1:36 минутад цэвэр, хоёрдугаар тойрогтоо Канадын Жулиен Фраскадорег вазаригаар, хагас шигшээд Ирландын Натон Бөрнсийг нэмэлт цагт вазаригаар ялж, финалд шалгарсан байна.


Улмаар аваргын төлөө Бельгийн жүдоч Кеннет ван Гансбекийг торгуулиар ялснаар Гран при ангилалд ийнхүү гурав дахь удаагаа түрүүллээ. 

Связанные новости