Буриадын Боксын холбооны ерөнхийлөгчийг "Олимпийн алдар" одонгоор шагнав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Буриад улсын Их хурлын гишүүн, тус улсын боксын холбооны Ерөнхийлөгч Доржиев Валерий Пурбуевичийг Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны “Олимпын алдар” одонгоор шагналаа.
МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган өнөөдөр түүнтэй уулзаж энэхүү одонг гардуулжээ. Мөн үеэр хоёр орны боксын холбоо болон дасгалжуулагч, тамирчдын цаашдын хамтын ажиллагаа, хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон байна.
Доржиев Валерий Пурбуевич нь энэ оны 10 дугаар сарын 01-14-нд зохион байгуулах эмэгтэй боксчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулах хорооны даргаар ажиллаж байгаа аж.