Үндэсний их баяр наадамд зодоглохоор 250 бөх бүртгүүлээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
192@montsame.mn
2019-07-10 14:02:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмаар хүч сорих бөхчүүдийн бүртгэл Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.

Өчигдөр Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, улсын арслан Х.Мөнхбаатар, Ц.Содномдорж, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Азжаргал, Р.Пүрэвдагва, Д.Ганхуяг, улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан Б.Сайнбаяр, Н.Жаргалбаяр нарын өндөр цолтой бөхчүүд хамрагдаж, одоогийн байдлаар нийтдээ улсын харцага тав, улсын начин 28, аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүд нийлсэн 250 гаруй бөх бүртгүүлээд байна.



Өнөөдөр 18:00 цаг хүртэл Бөхийн өргөөнд үргэлжлэх бөгөөд Улсын наадамд барилдах бөхчүүд цолны үнэмлэх, хоёр хувь цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх шаардлагатай юм байна.

Связанные новости