Сангийн яам 10 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГСангийн яам ирэх өнөөдөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 10 тэрбум төгрөгийн Засгийн газрын богино хугацааны үнэт цаас арилжаалжээ.
Сангийн яамнаас 28 долоо хоногтой богино хугацааны үнэт цаасыг 100 мянган ширхэгийг борлуулахаар нийтэд мэдээлсэн. Аж ахуйн нэгжүүд нэгж бүрийг 100 мянган төгрөгөөр нэрлэсэн энэхүү үнэт цааснаас 200 мянга 440 ширхэгийг худалдан авах санал ирүүлсэн байна. Сангийн яам компаниудын саналыг судлан, эхний 100 мянган ширхэгийн захиалгыг биелүүлжээ.
Мөн Сангийн яам 3 жилийн хугацаатай 100 мянган ширхэг урт хугацааны үнэт цаас борлуулахаар нийтэд мэдээлсэн ч аж ахуйн нэгжүүдээс худалдан авах санал ирүүлээгүй аж.
Өнөөдрийн арилжаанд "Тэнгэр Капитал”, “Дэү Секюритис”, “Сикап” зэрэг компаниуд идэвхитэй оролцсон байна.
Ч.Ариунболд