Их Британид халуун өдрүүд үргэлжилж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ЛОНДОН. /BBC/. Их Британийн зүүн болон өмнөд нутгуудад пүрэв гарагт 39 хэм хүрч халсан нь тус улсын түүхэнд байгаагүй хамгийн халуун өдрөөр бүртгэгдсэн тухай тус улсын цаг уурын байгууллага мэдээлжээ.
Тус байгууллагын мэдээлснээр, өмнө нь 2003 онд 38.5 хэм хүрч халсан нь тус улсын түүхэнд дэх хамгийн халуун өдөр байсан аж.
Төмөр замын сүлжээ компаниудаас ойрын өдрүүдэд онц шаардлагагүй бол иргэдийг галт тэргээр аялахгүй байхыг зөвлөсөн бөгөөд төмөр замын үйлчилгээ тасалдах эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Пүрэв гарагт Шотланд болон Уэльсийн зарим хэсэгт 30 хэм хүрч халсан бол Умард Ирландын өмнөд нутгаар агаарын хэм харьцангуй сэрүүн байх аж.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
4 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
8 дня