Калифорни муж улсад гал нээсэн хэрэг гарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /РИА Новости/. Калифорни муж улсад болж байсан “Gilroy Garlic Festival”-н үеэр үл таних
этгээд гал нээсний улмаас гурван хүн амиа алдаж, 60 хүн шархаджээ.
“New York Times” сонины мэдээлснээр, цагдаа нар сэжигтэн
этгээдийг баривчилсан хэдий ч өөр хэд хэдэн этгээд гал нээсэн байж магадгүй гэж
үзэж байгаа учир сэжигтнүүдийг хайх ажлаа үргэлжлүүлсээр байгаа аж. Орон нутгийн олон
нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр, 5 хүн эмнэлэгт хүргэгдсэнээс 2 хүний биеийн байдал тун хүнд байгаа гэнэ.
Энэ хэрэг
болсонтой холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ард иргэддээ анхаарал болгоомжтой
байхыг сануулж байгаагаа "Твиттер" хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar