Хаврын чуулганаар 12 асуудал хэлэлцэхээр баталжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна. Энэ удаагийн чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга З.Энхболдын өнгөрсөн сарын 28-ны 41 дүгээр захирамжаар баталсан. Үүнд:
1/“Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
2/“Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
3/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай;
4/“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
5/Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
6/“Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны санхүүгийн нэгдсэн тайлан;
7/“Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн зардлын хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
8/“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
9/Гэр бүлийн тухай хуулийн төсөл; Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
10/Төрийн шагналын тухай хуулийн төсөл;
11/Худалдааны тухай хуулийн төсөл;
12/бусад.
Мөн тус захирамжид зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Засгийн газраас санал авахаар УИХ-ын гишүүдээс хүргүүлсэн хууль, тогтоолын төсөл, хууль санаачлагчаас УИХ-д өргөн мэдүүлсэн бусад хууль, шийдвэрийн төслүүдийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоожээ.
Б.Туул