Эпиопт нэг өдрийн дотор 350 сая мод тарьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-30 17:44:02
Yesukheitumur Tumurbaatar

АДДИС-АБЕБА. /BBC/. Этиоп улс нэг өдрийн дотор 350 сая гаруй мод тарьлаа гэж албаны хүмүүс мэдээлэв. Тэдний үзэж байгаагаар энэ нь нэг өдөрт хамгийн олон мод тарьсан дэлхийн дээд амжилт ажээ.


Уур амьсгалын өөрчлөлт болон цөлжилтийн нөлөө ган гачигт өртөмтгий манай улс оронд газар авахаас сэргийлэх үүднээс энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа гэж Этиопийн Ерөнхий сайд Ахмед Абий мэдэгдэв. Үүний зэрэгцээ уг төсөлд төрийн албан хаагчдыг хамруулахын тулд зарим төрийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.


НҮБ-ын мэдээлснээр, 20 зууны эхэн үед Этиоп улсын нийт газар нутгийн 35 хувийг ой эзэлж байсан бол 2000 онд уг хэмжээ 4 хувь хүртлээ буурчээ. 


Ерөнхий сайд Ахмед Абий өөрийн "Ногоон өв" санаачилгын хүрээнд мод тарих энэхүү ажлыг улс орон даяараа 1000 орчим газарт өрнүүлж байгаа аж. Сайн дурынхны тарьж буй модыг тоолох үүргийг албаны хүмүүс хүлээж байгаа гэж Етиоп дахь ВВС-гийн сурвалжлагч мэдээллээ.


2016 онд Энэтхэгт 800 мянган сайн дурын ажилтан нэг өдрийн дотор 50 сая гаруй мод тарьснаар нэг өдрийн дотор хамгийн олон мод тарьсан дээд амжилтын эзэн болж байсан юм. 


Связанные новости