Буриадад дэлхийн шилдэг эмэгтэй боксчид хүчээ сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-08-22 10:51:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн эмэгтэй боксчдын 2019 оны аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотноо 10 дугаар сарын 3-13-нд болно.


ДАШТ-ийг Улаан-Үд хотын Биеийн тамир, спортын цогцолбор ордонд зохион байгуулах шийдвэрийг өнгөрсөн оны 10 дугаар сарын сүүлээр Москва хотноо болсон Олон улсын боксын холбоо /AIBA/-ны хурлаас гаргасан юм. Энэ удаагийн ДАШТ-д 200 орны 5000 орчим тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс болон зочид төлөөлөгч оролцоно.


Одоо энэ хүндтэй даалгаврыг Буриад улс нэр төртэй биелүүлж, тэмцээнийг амжилттай зохион байгуулах бэлтгэл ажлыг хийж байгаа бөгөөд гадаад, дотоодын зочдын ая тухтай байх бүх болзол, нөхцөлийг хангахаар шамдан ажиллаж байна.


Хойд хөршид болох энэ удаагийн ДАШТ-д манай улсаас 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг тэргүүтэй шилдэг эмэгтэй боксчид оролцохоор бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базааж байгаа юм.

Связанные новости