Сангийн яам 15 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГСангийн яам өнөөдөр Монголбанкаар дамжуулан 15 тэрбум төгрөгийн Засгийн газрын богино хугацааны үнэт цаас арилжаалжээ.
Сангийн яамнаас 39 долоо хоногтой богино хугацааны үнэт цаасыг 15 мянган ширхэгийг борлуулахаар нийтэд мэдээлсэн. Аж ахуйн нэгжүүд нэгж бүрийг 1 сая төгрөгөөр нэрлэсэн энэхүү үнэт цааснаас 22 мянган ширхэгийг худалдан авах санал ирүүлсэн байна. Сангийн яам компаниудын саналыг судлан, эхний 15 мянган ширхэгийн захиалгыг биелүүлжээ.
Мөн Сангийн яам 2 жилийн хугацаатай 10 мянган ширхэг урт хугацааны үнэт цаас борлуулахаар нийтэд мэдээлсэн ч аж ахуйн нэгжүүдээс худалдан авах санал ирүүлээгүй аж.
Ч.Ариунболд
Связанные новости

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
6 дня

Второй этап отбора подрядчика для проекта строительства метрополитена будет объявлен в августе
6 дня