Н.Дашболдцэцэг "Bikini model" ангилалд алтан медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-08-24 17:26:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Корпорейт Конвеншн Центр” /Corporate Convention Center/-т өнөөдөр /2019.08.24/ болж буй мэргэжлийн бодибилдинг фитнессийн тэмцээнээс "Эрхэт Монгол" группийн тамирчин, Н.Дашболдцэцэг "Bikini model" /155см/ ангилалд алтан медаль хүртлээ.


Тэрбээр "Голден Жим Өмнөговь" фитнес клубийн багш юм. Манай улсад анх удаа дэлхийн хэмжээний, мэргэжлийн бодибилдинг фитнессийн тамирчны эрх олгох "IFBB Pro Qualifier Mongolia" хэмээх энэхүү тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээн 13 төрлийн ангиллаар явагдах бөгөөд жингийн болон ангилал бүрийн аваргад “IFBB Pro Card” үнэмлэх олгох юм. Мэргэжлийн тамирчин болох анхны алхам бол "Mr.Olympia"-д оролцох бөгөөд улмаар IFBB Professional League холбооны  болон "Pro Qualifier" тэмцээнүүдэд оролцон, мэргэжлийн үнэмлэхтэй болох нь хамгийн эрхэм зорилт байдаг аж.

Связанные новости