Суданд амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ХАРТУМ. /CGTN/. Суданд аадар бороо орж, үер буусны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 62-т хүрсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.
Үерт 35 мянга гаруй хүн өртөж, 98 хүн гэмтсэний зэрэгцээ 22 мянга гаруй барилга байшин сүйдсэн гэж Суданы Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Сулейман Абдул-Жаббар мэдээллээ.
Мөн тэрбээр, "борооны улиралд нүүрлэсэн гамшгийг даван туулах хүчин чадал бидэнд бий. Гамшгийн түгшүүр зарлаж, олон улсын тусламж авах шатанд хүрээгүй байна" гэж цохон тэмдэглэв.
Суданд борооны улирал 6-10 дугаар сарын хооронд тохиодог байна.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
6 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
12 дня
Ulaanbaatar