“Air China” компанийн онгоцонд гал гарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЭЭЖИН. /NHK/. Мягмар гарагт БНХАУ-ын нийслэл Бээжин хотын “Capital” олон улсын нисэх буудалд “Air
China” компанийн нисэх онгоцонд зорчигчдыг
сууж байх үеэр гал гарсан байна.
Бүх зорчигчийг нүүлгэн
шилжүүлсний дараа галыг бүрэн унтраажээ. Нисэх буудлын ажилтнуудын мэдээлснээр,
нисэх онгоцны ачааны хэсгээс утаа савсаж байсан ажээ.
Уг нисэх онгоц
Токио хотыг зорин хөөрөх гэж байжээ. "Гал гарсан шалтгааныг мөрдөн шалгана" гэж “Air
China” агаарын тээврийн компаниас мэдээлсэн байна.
“Weibo” цахим хуудсанд нийтэлсэн гэрэл
зургуудаас үзэхэд нисэх онгоцноос цагаан утаа гарч байжээ.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar