Амазоны түймрийг харуулсан хиймэл дагуулын зургуудыг нийтэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ВАШИНГТОН. /Global News/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг
шинжлэн судлах төв /NASA/ хиймэл
дагуулаас авсан Амазоны түймрийн гэрэл зургуудыг мягмар гарагт нийтэлсэн байна.
Бразилын Ерөнхийлөгч
Жаир Болсонару Амазоны түймрийг унтраах ажилд 44 мянган хүнийг дайчилсан хэдий
ч түймрийг хяналтад авж чадаагүй хэвээр байна. Хиймэл дагуулаас наймдугаар сарын
15-22-нд авсан гэрэл зургуудад Бразил, Перу, Боливи, Парагвай, Аргентиныг
хамарсан түймрийг харуулсан байжээ.
“2019 онд гарсан
ойн түймрийн тоо ердийн хэмжээнд байна” хэмээн Ж.Болсонару мэдэгдсэн боловч “NASA”-гийн судлаачдын мэдээлснээр, 2010 оноос
хойш хамгийн олон түймэр дэгдсэн жил энэ болж болзошгүй ажээ.