Г.Уянга гишүүн МҮАН-аас гарах хүсэлтээ өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-04-07 17:15:19

УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр өөрийн харьяалагддаг Монголын үндэсний ардчилсан намын /МҮАН/ гишүүнчлэлээс татгалзах хүсэлтээ өнөөдөр гаргажээ.  

Тэрбээр энэ тухай албан бичгээ өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлсэн бөгөөд үүнд "Миний бие Монголын Үндэсний намын гишүүнчлэлээс татгалзаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна" гэжээ. Г.Уянга гишүүнийг "Шударга ёс" эвслийн бүлгээс гарч буйгаа мэдэгдсэний дараа намын дарга нь "зохисгүй үйлдэл хийсэн" хэмээн мэдэгдэл гаргаад байсан юм.

 Н.Туяа

Связанные новости