Японд 200 гаруй нислэгийг цуцалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ТОКИО. /NHK/. “Тапа” хар салхины улмаас бямба гарагийн өглөөний 9 цагийн байдлаар Японы Окинава бүсэд ирэх болон гарах дотоодын 276 нислэгийг цуцалсан байна.
Байгалийн гамшигт
үзэгдэлтэй холбогдуулан агаарын тээврийн “All Nippon Airways” компанийн 92 нислэг, “Japan Airlines” компанийн 48 нислэг, “Skymark
Airlines” компанийн 34 нислэг, “Japan
Air Commuter” компанийн 32 нислэг
болон өөр хэд хэдэн компанийн нислэгүүд цуцлагджээ.
Мөн аялагчдыг агаарын тээврийн компаниудын цахим хуудсуудыг тогтмол
шалгаж, сүүлийн үеийн мэдээллийг цаг алдалгүй авж байхыг дээрх компанийн
төлөөлөгчид зорчигчдодоо сануулсан байна.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
4 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
8 дня