Волейболын идэрчүүдийн УАШТ-ий шилдгүүд шалгарав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонголын волейболын холбоо /МВХ/-ноос идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо "Алдар" спорт хорооны зааланд зохион байгуулж шилдгүүдээ тодруулав.
Тус тэмцээнд Баруун, Зүүн, Хангайн, Төвийн, Нийслэлийн бүсүүдээс шалгарсан охид, хөвгүүдийн тус бүр 16 нийт 32 баг оролцсоноос өчигдөр медалийн төлөөх тоглолтууд болов. Тус тэмцээний охидын хүрэл медалийн төлөө Дорнод, Говьсүмбэр аймгийн багууд шалгарч Дорнод нутгийн охид өрсөлдөгчөө 3:2-ын онооны харьцаагаар хожин хүрэл медалийн болзол хангасан байна.
Тэмцээний дүнг танилцуулахад, Охидын багаас Дорнодын баг Говь-Сүмбэрийн багийг 3:2-оор хожиж хүрэл медаль хүртсэн бол БЗД-ийн 21 дүгээр сургууль 3:1-ээр Сэлэнгэ багийг хожиж алтан медалийн эзэд болов. Харин хөвгүүдээс Өмнөговийн баг Хөвсгөл аймгийн багийг 3:1-ээр хожиж хүрэл медаль хүртжээ. Аваргын төлөө Хасумегастарс баг, Сэлэнгийн Зүүн хараа багийг 3:2-оор хожиж алтан медалийн эздээр тодорлоо.
Д.Өлзий