М.Анхцэцэг дээд амжилтыг шинэчлэн тогтоов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОУХМ М.Анхцэцэг 81 кг жинд огцом өргөлтөөр Монгол Улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Энэ өдрүүдэд Тайландын Паттаяа хотод хүндийн
өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилж байгаа юм. Монголын
эмэгтэй тамирчдаас ОУХМ М.Анхцэцэг 81 кг-ын жинд огцом өргөлтөөр 110 кг өргөж Монгол Улсын дээд
амжилтыг шинэчиллээ. Тэрбээр ДАШТ-нд түлхэлттэй өргөлтөөр
хүч бяраа сорих юм байна.