МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 18.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хуралдах тов гаргажээ.
МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар тус нам 2016 оны сонгуульд МАХН-тай эвсэж оролцох эсэх талаар хэлэлцэх төлөвтэй байгаа аж. Хэрэв МАХН-тай эвсэх асуудлыг Удирдах зөвлөлийн гишүүд дэмжвэл тус намын Бага хурлаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх юм.
Харин МАН-ын Бага хурал энэ сарын 27-нд хуралдах урьдчилсан тов гарчээ.
Н.Туяа