Адууны өв соёлын “Агтана хүрээт” наадам болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Шилийн Богдод 11 дүгээр сарын 16-17-нд Монгол өв соёлоо сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх үндсэн зорилготой "Агтана хүрээт" хүлэгч эрсийн наадам, Олон улсын гэрэл зургийн наадам болно.
Адууны өв соёлтой холбоотой шилдэг гэрэл зургийн үзэсгэлэн, цэнгүүн энд болно. Газар газрын шилдэг зурагчид, хүлэгч эрс, хийморь, цог золбоо дуудсан энэ сайхан нутгаас монголчууд авшиг шингээн авдаг уламжлалтай билээ. Энэхүү наадмыг 2018 онд Өвөрмонголын өөртөө засах орны Одон телевиз, Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран зохион байгуулж байсан юм.
Связанные новости
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
1 день
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
2 дня
Ulaanbaatar