Лондон хотод 276 хүнийг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН. /Independent/. Их Британийн цагдаагийн газар уур амьсгалын өөрчлөлтийг эсэргүүцсэн "Extinction Rebellion" хөдөлгөөний зохион байгуулсан жагсаал цуглаанд оролцсон 276 хүнийг баривчилжээ. Энэ тухай Скотленд-Ярдын хэвлэлийн алба өнгөрсөн даваа гаргийн орой мэдээлсэн байна.
Уур амьсгалын өөрчлөлтийг эсэргүүцсэн олон мянган жагсагч экологийн гамшгийг арилгах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад даруй арга хэмжээ авахыг шаардсан хоёр долоо хоногийн тайван жагсаалыг даваа гаргаас эхлүүлжээ.
“Extinction Rebellion” хөдөлгөөний зохион байгуулсан жагсаал цуглаанд оролцсон 276 хүнийг Лондон хотод баривчиллаа” гэж тус хотын цагдаагийн газар "Твиттер" хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
6 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
12 дня
Ulaanbaatar