“Nissan” компанийн шинэ тэргүүнийг томилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО. /Reuters/.
Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan”
компанийн тэргүүн болон гүйцэтгэх захирлын албан тушаалд тус компанийн тэргүүн
дэд ерөнхийлөгч Макото Үчидаг томилсон байна.
М.Үчида илүү
нөхөн олговортой холбоотой асуудлын улмаас өнгөрсөн есдүгээр сард огцорсон Хирото
Сайкавагийн халааг авна. “Nissan” компанийн захирлуудын зөвлөл мягмар гарагт хуралдан энэхүү шийдвэрийг
гаргажээ. Тус компанийн тэргүүн өнгөрсөн оноос хойш гурав дахь удаагаа солигдож буй нь энэ юм.
Шинэ тэргүүн “Renault” компанитай өрнүүлж буй түншлэлийн
харилцааг нягтлах, “Nissan” компанийн
нөхцөл байдлыг сайжруулах зэрэг үүргийг хүлээж байна. Өдгөө 53 настай М.Үчида “Nissan” компанид 2003 оноос ажиллаж эхэлсэн
бөгөөд тэрбээр өнгөрсөн оноос тус компанийн Хятад дахь хамтарсан
үйлдвэрийг хариуцаж байжээ.