Хаваржилт хүндэрсэн зургаан аймагт тусламж үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-04-12 16:38:20

Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Увс, Завхан, Баянхонгор, Архангай, Дундговь, Сүхбаатар гэсэн зургаан аймгийн 45 сумын 100 ба түүнээс цөөн малтай 4,300 гаруй өрхөд орон нутгийн засаг захиргааны нэгжээр дамжуулан хүргэх цуваа Нийслэлээс  хөдөллөө.

Уг тусламжийг НҮБ-ын Онцгой байдлын үеийн яаралтай тусламжийн сангийн  2.4 сая ам. долларын санхүүжилтээр хэрэгжүүлж буй юм. Үүний 800 мянган ам. долларыг хөдөө аж ахуйн салбарт зориулна хэмээн албаныхан мэдэгдлээ. 

Түүнчлэн ХХААЯ-ны хүсэлтээр НҮБ-ын ХХААБ нь нийт 500 мянган ам. долларын дотоодын санхүүжилт бүхий Яаралтай Тусламжийн Техник хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Уг төслийн хүрээнд НҮБ-ын цогц тусламжийн төсөлд хамрагдаагүй 10 аймгийн 35 сумын  байгаль цаг уурын хүндрэлээс мал сүргийнх нь 20-иос дээш хувь нь хорогдсон, хүмүүнлэгийн аливаа тусламжид хамрагдаагүй 2000 орчим өрхөд малын өвс, тэжээл, гурил хүргүүлэхээр бэлэн болжээ. Мөн малын тэжээл, сувиллын багцыг 13 аймгийн улсын цөм сүргийн үржлийн 13 төвийн 54 суурьт олгохоор болжээ.

 

 

 

 

 

 

 

Связанные новости