Электрон төхөөрөмжүүдэд дахин боловсруулсан хуванцар ашиглахыг уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БРЮССЕЛЬ. /BBC/. Электрон төхөөрөмжүүдэд дахин боловсруулсан хуванцрыг түлхүү ашиглахыг хуванцар бүтээгдэхүүнийг дахин боловсруулахыг уриалдаг “PolyCE” хэмээх кампанит ажлыг өрнүүлэгчид уриалсан байна.
Жил тутам үйлдвэрлэгддэг
50 сая тонн электрон төхөөрөмжийн хаягдлын 20 орчим хувийг хуванцар эзэлж
байгаа бөгөөд 2050 он гэхэд уг үзүүлэлт 110 сая тонн хүрч нэмэгдэх төлөвтэй
байна.
НҮБ-ын дэмжлэгтэй
“PolyCE” кампанит ажлыг
өрнүүлэгчид мөн дахин боловруулсан хуванцар ашигласан электрон төхөөрөмжийг
сонгон хэрэглэхийг хэрэглэгчдэд хандан уриалжээ.
Электрон төхөөрөмжүүдийн
янз бүрийн бүрдэл хэсгийг бүтээхэд хуванцар маш чухал үүрэг гүйцэтгэдэг тул
тэдгээрийг дахин боловсруулсан хуванцраар үйлдвэрлэх нь ихээхэн ач холбогдолтой
хэмээн тэд үзэж байна. “PolyCE” кампанит ажил 2021 он хүртэл хоёр жилийн хугацаатай үргэлжилнэ.